Tuesday, November 19, 2013

Монгол бичийг компьютерт дүрслэх тухай

Кириллээр шууд бичихээс бага зэрэг ялгаатай болохоороо эхлээд маш ойлгомжгүй хүндрэлтэй санагддаг юм. Би ч гэсэн үүнээс болж 2 жил хэрэглэж чадалгүй хямарч явсан, хэхэхэ.
Эдгээр кодууд бол монгол бичиг шиг ийм дүрс нь өөрчлөгддөг бичигт хэрэглэгддэг "үл хэвлэгдэх код" юм. Үүнийг монгол бичгийн дүрсийг тодорхойлоход хэрэглэнэ.
Мөн яг ийм "үл хэвлэгдэх" командууд франц гэх мэт хэлээр компьютерт бичих үед ч хэрэглэгддэг. Тийм учраас огт байдаггүй шинэ ойлголт биш дэлхийн олон бичгийг компьютержүүлэхдээ хэрэглэсээр л байдаг ойлголт гэсэн үг. Хэрвээ өмнө нь Францаар шивж байсан бол амархан ойлгоно  :-) .

Монгол бичгээр компьютерт бичихэд шаардлагатай үл хэвлэгдэх дүрс хянах кодууд
[MVS] - Mongolian Vowel Separator МОНГОЛ ЭГШИГ ТУСГААРЛАГЧ
[NNBSP] - Narrow No-Break Space ТАСРАХГҮЙ БОГИНО ЗАЙ
[FVS] - Free Variation Selector ХУВИЛБАР СОНГОГЧ
[ZWJ] - Zero-Width Joiner
[ZWNJ] - Zero-Width Non-Joiner
Хэвлэгддэг дүрс хянагч
[Nirugu] - Монгол бичгийн нуруу

Эдгээр кодууд нь тухайн бичиж байгаа гарыг яаж зохион байгуулснаас шалтгаалан ямар ч товчин дээр байрлуулсан байж болно. Тиймээс бичих гэж байгаа гарынхаа байрлалын зургийг анхааралтай шалгаж үзэх хэрэгтэй!!!

[MVS] - Mongolian Vowel Separator МОНГОЛ ЭГШИГ ТУСГААРЛАГЧ
Үүнийг орхиц бичихдээ хэрэглэнэ өөрөөр хэлбэл үг болон орхиц хоёрын хооронд зай авах биш харин энэ товчийг хэрэглэнэ. Нэг ёсондоо энэ бол орхицын өмнөх зай юм.
Энэ товчийг тухайн монгол бичгийн гарын байрлалыг өрсөн газар болгон аль ч товч дээр аваачсан байж болно гэхдээ үүрэг нь өөрчлөгдөхгүй. Виндовсын стандарт Traditional Mongolian гарыг тохируулсан үед US STANDARD гарын "доогуур зураас" товч дээр оноогдсон байдаг.

[NNBSP] - Narrow No-Break Space ТАСРАХГҮЙ БОГИНО ЗАЙ
Гэдэг бол тийн ялгалын нөхцөлийн өмнө бичигддэг зай авах үүрэгтэй. Тийм болохоор үүнтэй хамт ЗАЙ АВАХ СПЭИС товч дахин дарах ёсгүй. Үүнийг дарсан үед тийн ялгалын нөхцөлүүд титэмгүй шууд гэдэс, шилбээр эхэлж бичигдэх боломжтой болдог. Мөн тийн ялгал үгнээсээ салж мөр шилжихгүй үргэлж үгтэйгээ хамт шинэ мөрлүү үсэрнэ гэсэн үг. Виндовсын стандарт Traditional Mongolian гарыг тохируулсан үед US STANDARD гарын Дундуур зураас" товч дээр оноогдсон байдаг.

[FVS] бол фонтын дүрэм тухайн үсгийг автоматаар дүрсэлж чадахгүй байгаа үед бичээч өөрөө үсгийн өөр хэлбэрийг сонгоход хэрэглэнэ. Жишээ нь "и"-гийн дараа орсон "г", "х" үсгүүд болон гадаад үгийн монгол үгийг дүрмээс гажиж ордог үсгүүдийг дүрслэхийн тул тухайн үсгийн ард нь оруулж өгдөг үл хэвлэгдэх тэмдэгт юм. FVS нь "FVS1, FVS2, FVS3" гэсэн гурван янз бий. Виндовсын стандарт Traditional Mongolian гарыг тохируулсан үед US STANDARD гарын "давхар хашилт, дан хашилт, долгионтой зураас" товч дээр тус тус оноогдсон байдаг.

[ZWJ], [ZWNJ] -г монголоос гадна эхэн дунд гэж хэлбэрээ өөрчилдөг араб гэх мэт бичигт бас хэрэглэдэг. Үүрэг нь үсгийг дангаар нь үгийн дунд юм уу адагт болон эхэнд ордгоор дүрслэхийн тулд үсгийнхээ өмнө эсвэл хойно нь бичиж өгдөг "үл хэвлэгдэх тэмдэгт" юм. Виндовсын стандарт Traditional Mongolian гарыг тохируулсан үед US STANDARD гарын "%, * буюу шифт 6 болон 8" товч дээр тус тус оноогдсон байдаг.

[Nirugu] - Монгол бичгийн нуруу нь нурууг урт бичих шаардлагатай үед, товчилсон үг, овгийн нэрийн эхний үсэг, үе болон тоогоор бичсэн тооны нэрийн араас тийн ялгал залгах үедээ салангид сүүл "н" -ийг бичихийн тулд гэх мэт олон зорилгоор хэрэглэх боломжтой Виндовсын стандарт Traditional Mongolian гарыг тохируулсан үед US STANDARD гарын "& буюу шифт 7" товч дээр оноогдсон байдаг.

Thursday, August 1, 2013

Google chrome дээр Монгол бичгийг тохируулах

Chrome  хөтчөөр ямар ч форматгүй монгол бичгээр бичсэн цулгуй бичвэрийг шууд харахын тулд тохиргоог хийхдээ :

1.  Хөтчийн баруун дээд өнцөгт байх Chrome -ын цэсээс "settings" сонгоно.
2.  Тэр цонхонд гарч ирэх жагсаалтаас " Web content: " дотор "Customize fonts" товч байгаа, түүнийг сонго.
3.  Ингээд "fonts and encoding" гэсэн цонх гарч ирнэ. Доош жагсаалт дээр дараах хоёр нэр бүхий тохиргоо харагдана. "Serif font" , "San-serif font"  энэ хоёр дээр монгол бичгээ ямар фонтоор харах хүсэлтэй байна. Тэр фонтын нэрийг өөрийн компьютер дээрээ суулгаж өгсөн фонтоос сонгоорой.
4.   "Encoding" гэж гарч ирэх цонхонд  "Unicode" тохиргоог тааруулаад үзнэ үү.
5.  Үүний дараа #chrome    хөтөч программ аа хаагаад, дахин ачаалаад өөрийн харах гэсэн вэб хуудсыг үзээрэй.







Tuesday, June 4, 2013

Kirill Mongol usug surhu bichig / Кирилл монгол үсэг сурах бичиг

Монгол бичигтэй хүмүүст зориулсан "Кирилл монгол үсэг сурах бичиг" -ийг энд оруулъя. Хэрэгтэй хүндээ хэрэгтэй байх.


Thursday, May 9, 2013

MS Word д босоо бичих тохиргоо

Windows vista, эсвэл 8 үйлдлийн системдээ Control panel-ийн Region and Language -аас Mongolian (Traditional Mongolian) гэсэн Монгол бичгийн гарыг асааж тохируулсан нөхцөлд Ворд 2007 болон 2010 дээр энэ үйлдлийг хийгээрэй.

1. Вордын Оффис товч (1-p) дээр дараад (2-р)-т заасан Word options-руу орно.



2. Гарч ирэх Word options цонхноос 

1. Popular таб-ыг сонгоод
2. Language Settings-руу орно
3. Editing languages-ын Available Editing languages-аас Mongolian (Traditional Mongolian) -ийг сонгож ADD дарж Enable Editing languages -хэсэгрүү оруулж Ок дарж баталгаажуулан гарна. Ок дарж Word options- цонхыг хаана.
4. Word -оо хаагаад дахин шинээр нээгээрэй. 






3. Бичвэрийг босоогоор баруунаас зүүн гар тийш мөр шилжин бичих тохиргоог сонгох


MS word -ын Page Layout-ын Text Direction - хэсэгт VERTICAL FOR MONGOLIAN гэж нэмэгдсэн байх болно.


Wednesday, May 1, 2013