Монгол бичгээр бүхнийг бичихийн төлөө, бүхнийг бичиж болдгийг харуулахын төлөө! www.ehbichig.com, www.facebook.com/ehbichig
Friday, April 19, 2013
Монгол бичгээр компьютерт бичих
Монгол бичгээр компьютерт яаж бичих вэ гэж их олон асуудаг. Харамсалтай нь энэ тухай системтэй тодорхой заавар хийх шаардлагатай байгаа боловч миний боломж, чадвар доройн улмаас ийм түр заавар хийлээ. Хожим илүү сайн илүү тодорхой заавар хийхийг хичээнэ ээ.
Tuesday, April 16, 2013
Монгол бичгийн юникод фонтууд / Unicode Mongolian script fonts
Монгол бичгийн зарим юникод фонт цуглуулснаасаа хуваалцъя.
фонтын файлуудыг нэгтгэн нэг .rar архив файл болгосон учраас зарим хүний компьютерт winrar программ ашиглаж задлах шаардлага гарч магадгүй.
--------------------------------------------------------
Мөнхгал компаний юникод биш фонтуудыг бас хэрэглэж болох юм. Эдгээр юникод биш тигээр Монгол бичгийг юникод төвшинд бүрэн дэмжээгүй фотошоп гэх мэт программуудад бичихэд тохиромжтой. Гэвч бичихийн тулд тусгай драйвер суулгаж тодорхой тохиргоо хийх шаардлага гарна.

Wednesday, April 3, 2013
Туршилт
Уншихдаа Google chrome ашиглаарай. Хэрвээ фонт нь танигдахгүй бол татаж авч суулгаад Google chrome-оо хаагаад дахин нээгэрэй.
Доор оруулсан фонтуудаас таны компьютерт байхгүй тохиолдолд автоматаар Windows- ийн Mongolian Baiti фонтоор харагдах болно.
![]() |
| Мас компьютерийн Google Chrome-д ингэж харагдаж байна |
ᠠᠯᠤᠰ ᠭᠠᠵᠠᠷ ᠰᠤᠷᠬᠤ ᠪᠠᠷ ᠶᠠᠪᠤᠭᠴᠢ
ᠠᠯᠤᠰ ᠭᠠᠵᠠᠷ ᠰᠤᠷᠬᠤ ᠪᠠᠷ ᠣᠴᠢᠬᠤ ᠵᠠᠮ ᠳᠤ
ᠨᠠᠮᠤᠷ ᠤᠨ ᠰᠠᠯᠬᠢ ᠡᠮᠦᠨᠡ ᠡᠴᠡ ᠰᠢᠷᠴᠢᠭ᠌ᠢᠨᠡᠨᠡ
ᠡᠪᠡᠰᠤᠨ ᠤ ᠲᠣᠯᠤᠭᠠᠢ ᠨᠠᠮᠢᠯᠵᠠᠨ ᠬᠠᠯᠢᠭᠤᠷᠠᠬᠤ ᠶᠢᠨ ᠳᠤᠮᠳᠠᠭᠤᠷ
ᠲᠡᠭᠦᠨ ᠤ ᠭᠡᠷ ᠤᠨ ᠤᠲᠤᠭᠠ ᠴᠡᠩᠭᠡᠷᠯᠡᠨ ᠬᠣᠯᠠᠳᠤᠨᠠ
ᠵᠠᠭᠤᠨ ᠠᠭᠤᠯᠠ᠂ ᠮᠢᠩᠭ᠋ᠠᠨ ᠭᠣᠣᠯ ᠢ ᠨᠣᠬᠦᠷᠯᠡᠬᠦ ᠳᠤ
ᠦᠳᠡᠨ ᠥᠩᠭᠡᠷᠡᠬᠦ ᠭᠠᠴᠠᠭᠠ᠂ ᠬᠣᠲᠠ ᠴᠤᠭᠠᠷ ᠬᠦᠮᠦᠨ ᠤ

ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠬᠦᠦ ᠵᠣᠴᠢᠳ ᠤᠨ ᠭᠡᠷ ᠤᠨ ᠴᠣᠩᠬᠤ ᠶᠢ ᠲᠦᠰᠢᠵᠦ
ᠳᠡᠮᠡᠢ ᠯᠡ ᠡᠭᠦᠨ ᠢ ᠭᠠᠢᠢᠬᠠᠨ᠂ ᠲᠡᠭᠦᠨ ᠢ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠨ
ᠠᠯᠵᠢᠶᠠᠯ ᠢ ᠥᠪᠡᠷ ᠤᠨ ᠰᠠᠳᠬᠢᠯ ᠳᠤ ᠪᠢᠰᠢᠯᠭᠠᠵᠦ᠂
ᠪᠠᠶᠠᠰᠤᠯ ᠢ ᠬᠠᠷᠢ ᠶᠢᠨ ᠬᠡᠯᠡ ᠪᠡᠷ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠭᠠᠳ
ᠰᠢᠨᠡ ᠦᠵᠡᠭᠳᠡᠯ ᠥᠭᠡᠷᠡ ᠠᠮᠲᠠᠨ ᠳᠤ ᠤᠮᠪᠠᠬᠤ ᠳᠤ
ᠳᠡᠮᠡᠢ ᠯᠡ ᠡᠭᠦᠨ ᠢ ᠭᠠᠢᠢᠬᠠᠨ᠂ ᠲᠡᠭᠦᠨ ᠢ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠨ
ᠠᠯᠵᠢᠶᠠᠯ ᠢ ᠥᠪᠡᠷ ᠤᠨ ᠰᠠᠳᠬᠢᠯ ᠳᠤ ᠪᠢᠰᠢᠯᠭᠠᠵᠦ᠂
ᠪᠠᠶᠠᠰᠤᠯ ᠢ ᠬᠠᠷᠢ ᠶᠢᠨ ᠬᠡᠯᠡ ᠪᠡᠷ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠭᠠᠳ
ᠰᠢᠨᠡ ᠦᠵᠡᠭᠳᠡᠯ ᠥᠭᠡᠷᠡ ᠠᠮᠲᠠᠨ ᠳᠤ ᠤᠮᠪᠠᠬᠤ ᠳᠤ
ᠲᠡᠭᠦᠨ ᠤ ᠳᠠᠯᠠᠢ ᠡᠴᠡ ᠰᠤᠪᠤᠳ᠂ ᠲᠠᠨᠠ ᠰᠢᠭᠦᠷᠳᠡᠨᠡ
ᠥᠩᠭᠡᠷᠡᠭᠰᠡᠨ᠂ ᠢᠷᠡᠭᠡᠳᠦᠢ ᠶᠢ ᠰᠢᠭᠦᠮᠵᠢᠯᠡᠬᠦ ᠵᠠᠭᠤᠷ ᠢᠶᠠᠨ
ᠣᠯᠠᠨ ᠣᠳᠤᠨ ᠵᠠᠷᠠᠪ᠂ ᠵᠢᠷᠡᠪ
ᠬᠡᠭᠡᠷᠡ ᠶᠢᠨ ᠭᠠᠯᠠᠭᠤ ᠨᠢᠰᠦᠨ ᠦᠯᠦ ᠬᠦᠷᠡᠬᠦ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠡ
ᠬᠦᠮᠦᠨ ᠤ ᠬᠦᠦ ᠲᠡᠭᠡᠵᠦ ᠡᠷᠳᠡᠨᠢ ᠡᠪᠦᠷᠲᠦᠯᠡᠵᠦ ᠬᠠᠷᠢᠨᠠ᠃
ᠥᠩᠭᠡᠷᠡᠭᠰᠡᠨ᠂ ᠢᠷᠡᠭᠡᠳᠦᠢ ᠶᠢ ᠰᠢᠭᠦᠮᠵᠢᠯᠡᠬᠦ ᠵᠠᠭᠤᠷ ᠢᠶᠠᠨ
ᠣᠯᠠᠨ ᠣᠳᠤᠨ ᠵᠠᠷᠠᠪ᠂ ᠵᠢᠷᠡᠪ
ᠬᠡᠭᠡᠷᠡ ᠶᠢᠨ ᠭᠠᠯᠠᠭᠤ ᠨᠢᠰᠦᠨ ᠦᠯᠦ ᠬᠦᠷᠡᠬᠦ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠡ
ᠬᠦᠮᠦᠨ ᠤ ᠬᠦᠦ ᠲᠡᠭᠡᠵᠦ ᠡᠷᠳᠡᠨᠢ ᠡᠪᠦᠷᠲᠦᠯᠡᠵᠦ ᠬᠠᠷᠢᠨᠠ᠃
ᠳᠠ᠊᠂ᠨᠠᠴᠤᠭᠳᠣᠷᠵᠢ᠃
ᠪᠢᠷ ᠪᠡᠬᠡ ᠰᠠᠢᠢᠲ ᠡᠴᠡ
ᠲᠤᠷᠰᠢᠯᠲᠡ ᠪᠠᠷ ᠒᠐᠑᠓ ᠣᠨ ᠤ ᠔ ᠳᠤᠭᠡᠷ ᠰᠠᠷᠠ ᠶᠢᠨ ᠓ ᠤ ᠡᠳᠤᠷ
ᠲᠤᠷᠰᠢᠯᠲᠡ ᠪᠠᠷ ᠒᠐᠑᠓ ᠣᠨ ᠤ ᠔ ᠳᠤᠭᠡᠷ ᠰᠠᠷᠠ ᠶᠢᠨ ᠓ ᠤ ᠡᠳᠤᠷ
Saturday, March 30, 2013
Maк компьютерийн монгол бичгийн гар (Mongolian traditional keyboard forMac)
Энэ монгол бичгийн гар нь кирилл үсгийн байрлалыг баримжаа болгож угсрагдсан бөгөөд орхиц зэргийг бичихэд хэрэглэгддэг MVS, фонтын дүрмээр тодорхойлогдохгүй байгаа үсгийн хэлбэрүүдийг сонгоход хэрэглэх FVS1, FVS2, FVS3 зэргийг ямар нэг Shift зэрэг шилжүүлэх товч даралгүй шууд хэрэглэхээр байрлуулсан бөгөөд монгол бичгийн текстэд тийн ялгалын нөхцөлийн өмнө тохиолдох ТАСРАХГҮЙ БОГИНО ЗАЙ буюу NNBSP товчийг зай авах товчны ард буюу Shift+Speace товчны байрлалд оноож өглөө.
Монгол бичгийн дан нурууг i үсгийн ард байрлууллаа.
Хэрвээ хэн нэг нь энэ гарыг тестлэж байж болох өөр хувилбарыг санал болговол МАС болон Виндовсын алинд нь ч зориулан өөрчлөн өрөх боломжтой.
МАС үйлдлийн системд уг гарын суулгахдаа энэ файлыг татаж аваад
Архиваас нь задлаад [winrar програмаар RAR өргөтгөлтэй архивласан] Macintosh HD --> Library --> Keyboard Layouts хавтсан дотох хуулж компьютероо RESTART хийгээрэй.
Жишээ нь:
Монгол бичгийн дан нурууг i үсгийн ард байрлууллаа.
Хэрвээ хэн нэг нь энэ гарыг тестлэж байж болох өөр хувилбарыг санал болговол МАС болон Виндовсын алинд нь ч зориулан өөрчлөн өрөх боломжтой.
![]() |
| Монгол бичгийн гарын байрлал, Энгийн үед |
![]() |
| Монгол бичгийн гарын байрлал SHIFT дарсан хэлбэр |
МАС үйлдлийн системд уг гарын суулгахдаа энэ файлыг татаж аваад
Архиваас нь задлаад [winrar програмаар RAR өргөтгөлтэй архивласан] Macintosh HD --> Library --> Keyboard Layouts хавтсан дотох хуулж компьютероо RESTART хийгээрэй.
Жишээ нь:
Wednesday, March 20, 2013
Монгол-Англи толь бичиг

Энэ толь бичиг нь өвөрмонголын Lingua Mongolia компаны бүтээл бөгөөд өөртөө юникод биш үсгийн фонт агуулдаг.
Толь бичиг татаж аваарай. Энэ толь бичгийг худалдаж авахаар байдаг байсан чинь энэ 9 дүгээр сарын 26 аас үнэгүй болчихож. ЗӨВХӨН Виндовст
TATAX
Serial: Y5N7NW-AD5WB4M8-YYQNT24
http://
Monday, March 18, 2013
Виндовсын монгол бичгийн гарын байрлал (Лхагвасүрэн) (Mongolian traditional keyboard for Windows)
Энэхүү Монгол бичгийн гарын байрлал нь кирилл монгол стандарт гарын байрлалтай аль болох ойролцоо байхаар зохиогдсон бөгөөд кириллээр бичиж дассан хүмүүс хэрэглэхэд илүү хялбар байдаг.
Орхиц бичихэд хэрэглэгддэг MVS, фонтын дүрмээр тодорхойлогдохгүй байгаа үсгийн хэлбэрүүдийг сонгоход хэрэглэх FVS1, FVS2, FVS3 зэргийг ямар нэг Shift зэрэг шилжүүлэх товч даралгүй шууд хэрэглэхээр байрлуулсан бөгөөд монгол бичгийн текстэд тийн ялгалын нөхцөлийн өмнө тохиолдох ТАСРАХГҮЙ БОГИНО ЗАЙ буюу NNBSP товчыг зай авах товчны ард буюу Shift+Speace товчны байрлалд оноож өглөө.
Монгол бичгийн дан нурууг backspace ийн өмнө оруулсан байгаа, үсгийн ардаас болон урд нь бичиж болно.
Хэрвээ хэн нэг нь энэ гарыг тестлэж байж болох өөр хувилбарыг санал болговол МАС болон Виндовсын алинд нь ч зориулан өөрчилж өрөх боломжтой шүү. Санаа оноогоо хуваалцаарай
ТАТАЖ АВАХ

Болор софтын монгол гарын байрлал
Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, соёлын сургууль, Мэдээллийн технологийн сургууль, програм хангамжийн "Болорсофт" компани хамтран Монгол Улсын Шинжлэх ухаан, Боловсролын яамны захиалгат "Монгол бичиг судлал" төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн нэг чиглэл нь цахимд монгол бичгээр бичих боломж хийгээд монгол бичгийн тиг боловсруулах явдал юм. Энэ хүрээнд, монгол бичгийн опентайп тиг ба гарын драйверийг боловсруулсан болно. Одоогоор бид дараах үр дүнд хүрлээ. Үүнд,
- Түгээмэл хэрэглэгдэж байгаа монгол бичгийн тигүүд (Cms Ulaanbaatar, Urga, Huree гэх мэт)-ээр бичихэд үсгийн махбодыг эвлүүлэн бичдэг байсныг, юникодод багтсан монгол бичгийн олон улсын кодын дагуу шийдлийг боловсруулж, түүнд тохирсон монгол бичгийн гарын драйвер бүтээв.
- MongolianScript, MongolianScript_Modonbar гэсэн хоёр тигийг хөгжүүлэн боловсрууллаа. Энэхүү тигүүд нь зөвхөн үсгийн дүрсээс бус, үсэг тус бүрийн холбогдох байдлыг дүрсэлсэн алгоритмаас тогтоно. Алгоримт нь тухайн үсгийн эхэн, дунд, адагт орох хэлбэр хийгээд монгол бичгээр бичих дүрмийг автоматаар таньж, тохирох хэлбэрийг дүрсэлдгээрээ давуу талтай юм. "MongolianScript_Modonbar" тигийн хэвийг Т. Жамъянсүрэн XIII зууны үеийн монгол бичгийн модон бараас үлгэрлэн бэлдсэн юм.
ТАТАЖ АВАХ
![]() |
| Болор софтын монгол гарын байрлал |
Subscribe to:
Posts (Atom)