Үнсэн самбар сайтын тохиргооны үндсэн гарын байрлал "хөх монгол" нэртэй монгол бичгийн гарын хувилбарыг виндовс үйлдлийн системд зориулан өрлөө.
Энэ гарын онцлог нь өмнөх виндовсын үндсэн тохиргооны гар болон өөр олон байгууллага хувь хүмүүсийн санал болгосон гаруудаас хамгийн шинэлэг бөгөөд бичихэд илүү ойлгомжтойн дээр илүү хурдан бичих боломжтой болж байгаагаараа давуу юм.
Яагаад бусад монгол бичгээр бичих гаруудаас хурдан болоод хялбар вэ?
- Монгол бичгээр бичихэд хэрэглэгддэг "хэвлэгддэггүй дүрс хянагч" гэж нэрлэгддэг NNBSP, MVS, FVS, ZWJ гэх мэт үл хэвлэгдэх кодуудыг хамт тохиолдох үсгүүд нэг тус бүртэй нь хамтатгасан бөгөөд шилжүүлэх буюу shift товчтой хамт дарж оруулахаар зохион байгуулсан учраас эдгээр үл хэвлэгдэх дүрс хянагчид бичигддэг тохиолдол бүрээс нэг даралт хэмнэх бөгөөд илүү дутуу товчны байрлал нь хаана байдгийг хайж явахгүй, нэмэлт нэг товчны тухай бодолгүйгээр зөнгөөрөө бичиж явахад төхөмтэй болсон байна.
- Үсгийн байрлал нь гарын латин үсгийн байрлалаар оноогдсон учраас дуудлага төстэй үсгүүдийг галиглаж бичих явцдаа төвөггүй олох болно.
Жишээ болгож энд билиг/бичиг, ухаалаг/чинээлэг гэдэг үг авъя
- Учир нь дээрх үгсэд дан "и" эгшиг орсон бол зарим фонтын дүрэмд эм үг гэж ойлгохгүйгээр саармаг эгшиг гэж үзэн "г" үсгийг эр үгт ордог хэлбэрээр дүрслэх тохиолдол олон бий. Ийм нөхцөлд тухайн "г" үсгийг албадан эм үгийн "г" үсэг болгох шаардлагатай бөгөөд үүний тулд "г" үсгийн араас FVS2 дүрс хянагчийг оруулах хэрэгтэй болдог.
- Ухаалаг болон чинээлэг гэдэг үгэнд дээрх "г" үсэг хоёр өөр тохиолдлоор орох шаардлагатай бөгөөд үүнийг зарим фонт нь нийт үгэнд анализ хийн эр эмийг нь тодорхойлон зөв дүрсэлж байгаа боловч зарим нь зөвхөн "и"-ийн дараа орсон гэдэг шалтгаанаар "г" үсгийг анхдагч хэлбэрээр нь бичих тохиолдол бий. Гэвч монгол бичгийн юникод фонт нь харьцангуй шинээр хөгжиж байгаа мөн фонтын дүрмийг зохиохдоо дүрс хянагчдыг хэрхэн хэрэглэх талаар нэгдсэн тодорхой ойлголттой болж чадаагүй байгаа учраас фонт зохиож байгаа байгууллага хувь хүмүүс өөр өөрийн үзэмжээр дээрх "үл хэвлэгдэх дүрс хянагчдыг" хэрэглэж байгаагаас болоод өөр хооронд нь фонт шилжүүлэхэд үг буруу дүрслэгдэх асуудал гардаг гэдгийг мэргэн уншигч та ойлгоорой.
- Монгол бичгийн фонтын бүрэн дүрмийг одоогийн байдлаар 5н газар хоорондоо ямар нэг холбоогүйгээр хөгжүүлж байгаа бололтой, үүнд:
- Виндовс үйлдлийн системийн Майкрософт компаний баг
- Монгол Улсын Их Сургууль, БолорСофт компаний баг
- Японы "Алмас" компаний баг
- Өвөр Монголын "Мөнхгал" компаний баг
- Талчир цэг ком сайтын Сөнид н. Итгэлийн
- NNBSP буюу тийн ялгалын нөхцөл өмнөх үг хоёрыг салгаж өгөх зорилготой "тасрахгүй богино зай",
- MVS буюу цацлага зэргийг өмнөх үгээс тусгаарлаж бичих зориулалт бүхий "Монгол эгшиг тусгаарлагч",
- FVS буюу фонтонд /тигт/ агуулагдах дүрмээр тодорхойлогдож чадахгүй байгаа үсгийн хэлбэрүүдийг албадан гаргахад хэрэглэгддэг "Чөлөөт хувилбар сонгогч" , гэх энэ үл хэвлэгдэх команд гурван янз бий FVS1, FVS2, FVS3,
- ZWJ буюу үсгийг салангид хэлбэрээр үгийн эхэн, дунд, адагт ордог хэлбэрээр дүрслэхийн тулд тухайн үсгийн ард, хоёр талд, эсвэл өмнө нь оруулан бичиж хэрэглэнэ.
"Хөх монгол" Монгол бичгийн гарын байрлал 1. Энгийн 2. Шилжүүлэх shift товч дарсан үе |
This comment has been removed by the author.
ReplyDeleteБолохгүй бнаа
ReplyDelete