Monday, December 9, 2013

"Хөх монгол" монгол бичгийн гар

   Үнсэн самбар сайтын тохиргооны үндсэн гарын байрлал "хөх монгол" нэртэй монгол бичгийн гарын хувилбарыг виндовс үйлдлийн системд зориулан өрлөө. 
   Энэ гарын онцлог нь өмнөх виндовсын үндсэн тохиргооны гар болон өөр олон байгууллага хувь хүмүүсийн санал болгосон гаруудаас хамгийн шинэлэг бөгөөд бичихэд илүү ойлгомжтойн дээр илүү хурдан бичих боломжтой болж байгаагаараа давуу юм. 

Яагаад бусад монгол бичгээр бичих гаруудаас хурдан болоод хялбар вэ?
  1. Монгол бичгээр бичихэд хэрэглэгддэг "хэвлэгддэггүй дүрс хянагч" гэж нэрлэгддэг NNBSP, MVS, FVS, ZWJ гэх мэт үл хэвлэгдэх кодуудыг хамт тохиолдох үсгүүд нэг тус бүртэй нь хамтатгасан бөгөөд шилжүүлэх буюу shift товчтой хамт дарж оруулахаар зохион байгуулсан учраас эдгээр үл хэвлэгдэх дүрс хянагчид бичигддэг тохиолдол бүрээс нэг даралт хэмнэх бөгөөд илүү дутуу товчны байрлал нь хаана байдгийг хайж явахгүй, нэмэлт нэг товчны тухай бодолгүйгээр зөнгөөрөө бичиж явахад төхөмтэй болсон байна. 
  2. Үсгийн байрлал нь гарын латин үсгийн байрлалаар оноогдсон учраас дуудлага төстэй үсгүүдийг галиглаж бичих явцдаа төвөггүй олох болно. 
ДООР ТУХАЙН ГАРТАЙ ХОЛБООТОЙ БУС ФОНТТОЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫН ТАЛААР ХЭДЭН ҮГ БИЧЬЕ, Гараас ямар код оруулах вэ гэдгийг шийдэх болохоос ямар фонтоор бичиж байгаагаас шалтгаалан гар буруу зөв ажиллана гэсэн ойлголт байхгүй гэдгийг ойлгоорой гэж хүсье.

Жишээ болгож энд билиг/бичиг, ухаалаг/чинээлэг гэдэг үг авъя
  1. Учир нь дээрх үгсэд дан "и" эгшиг орсон бол зарим фонтын дүрэмд эм үг гэж ойлгохгүйгээр саармаг эгшиг гэж үзэн "г" үсгийг эр үгт ордог хэлбэрээр дүрслэх тохиолдол олон бий. Ийм нөхцөлд тухайн "г" үсгийг албадан эм үгийн "г" үсэг болгох шаардлагатай бөгөөд үүний тулд "г" үсгийн араас  FVS2 дүрс хянагчийг оруулах хэрэгтэй болдог. 
  2. Ухаалаг болон чинээлэг гэдэг үгэнд дээрх "г" үсэг хоёр өөр тохиолдлоор орох шаардлагатай бөгөөд үүнийг зарим фонт нь нийт үгэнд анализ хийн эр эмийг нь тодорхойлон зөв дүрсэлж байгаа боловч зарим нь зөвхөн "и"-ийн дараа орсон гэдэг шалтгаанаар "г" үсгийг анхдагч хэлбэрээр нь бичих тохиолдол бий. Гэвч монгол бичгийн юникод фонт нь харьцангуй шинээр хөгжиж байгаа мөн фонтын дүрмийг зохиохдоо дүрс хянагчдыг хэрхэн хэрэглэх талаар нэгдсэн тодорхой ойлголттой болж чадаагүй байгаа учраас фонт зохиож байгаа байгууллага хувь хүмүүс өөр өөрийн үзэмжээр дээрх "үл хэвлэгдэх дүрс хянагчдыг" хэрэглэж байгаагаас болоод өөр хооронд нь фонт шилжүүлэхэд үг буруу дүрслэгдэх асуудал гардаг гэдгийг мэргэн уншигч та ойлгоорой.
  3. Монгол бичгийн фонтын бүрэн дүрмийг одоогийн байдлаар 5н газар хоорондоо ямар нэг холбоогүйгээр хөгжүүлж байгаа бололтой, үүнд:
  • Виндовс үйлдлийн системийн Майкрософт компаний баг
  • Монгол Улсын Их Сургууль, БолорСофт компаний баг
  • Японы "Алмас" компаний баг 
  • Өвөр Монголын "Мөнхгал" компаний баг 
  • Талчир цэг ком сайтын Сөнид н. Итгэлийн
Дээр жишээгээр авсан билиг/бичиг, ухаалаг, чинээлэг гэдэг үгийг бичихэд тухайн таван эх үүсвэрийн үүсгэсэн дүрмээр зохиогдсон фонтууд зарим нь тусгай дүрс хянагч шаардалгүй үгийн бусад үед байгаа эгшгүүдээр тухайн үгээ эр эм эсэхийг нь тодорхойлон зөв бичиж чадах ч бүх виндовстой хамт ирдэг MongolianBaiti болон Алмас компанийн Mongolian White, Mongolian Writing фонтууд одоо болтол асуудалтай байгаа юм.

  • NNBSP буюу тийн ялгалын нөхцөл өмнөх үг хоёрыг салгаж өгөх зорилготой "тасрахгүй богино зай", 
  • MVS буюу цацлага зэргийг өмнөх үгээс тусгаарлаж бичих зориулалт бүхий "Монгол эгшиг тусгаарлагч",  
  • FVS буюу фонтонд /тигт/ агуулагдах дүрмээр тодорхойлогдож чадахгүй байгаа үсгийн хэлбэрүүдийг албадан гаргахад хэрэглэгддэг "Чөлөөт хувилбар сонгогч" ,  гэх энэ үл хэвлэгдэх команд гурван янз бий FVS1, FVS2, FVS3,  
  • ZWJ буюу үсгийг салангид хэлбэрээр үгийн эхэн, дунд, адагт ордог хэлбэрээр дүрслэхийн тулд тухайн үсгийн ард, хоёр талд, эсвэл өмнө нь оруулан бичиж хэрэглэнэ.

"Хөх монгол" Монгол бичгийн гарын байрлал
1. Энгийн
2. Шилжүүлэх shift товч дарсан үе
ТАТАХ

Friday, December 6, 2013

Одоогоор бидэнд байгаа монгол бичгийн 17н юникод фонтын зураг

Одоогоор бидэнд байгаа монгол бичгийн 17н юникод фонтын зураг
Энэ дундаас хамгийн өвөрмөц нь 17р-х "гэгээн" нэртэй тиг бөгөөд монгол бичгээр хэвтээгээр бичихэд зориулан бүтээснээрээ өвөрмөц юм. ТАТАХ



Tuesday, November 19, 2013

Монгол бичийг компьютерт дүрслэх тухай

Кириллээр шууд бичихээс бага зэрэг ялгаатай болохоороо эхлээд маш ойлгомжгүй хүндрэлтэй санагддаг юм. Би ч гэсэн үүнээс болж 2 жил хэрэглэж чадалгүй хямарч явсан, хэхэхэ.
Эдгээр кодууд бол монгол бичиг шиг ийм дүрс нь өөрчлөгддөг бичигт хэрэглэгддэг "үл хэвлэгдэх код" юм. Үүнийг монгол бичгийн дүрсийг тодорхойлоход хэрэглэнэ.
Мөн яг ийм "үл хэвлэгдэх" командууд франц гэх мэт хэлээр компьютерт бичих үед ч хэрэглэгддэг. Тийм учраас огт байдаггүй шинэ ойлголт биш дэлхийн олон бичгийг компьютержүүлэхдээ хэрэглэсээр л байдаг ойлголт гэсэн үг. Хэрвээ өмнө нь Францаар шивж байсан бол амархан ойлгоно  :-) .

Монгол бичгээр компьютерт бичихэд шаардлагатай үл хэвлэгдэх дүрс хянах кодууд
[MVS] - Mongolian Vowel Separator МОНГОЛ ЭГШИГ ТУСГААРЛАГЧ
[NNBSP] - Narrow No-Break Space ТАСРАХГҮЙ БОГИНО ЗАЙ
[FVS] - Free Variation Selector ХУВИЛБАР СОНГОГЧ
[ZWJ] - Zero-Width Joiner
[ZWNJ] - Zero-Width Non-Joiner
Хэвлэгддэг дүрс хянагч
[Nirugu] - Монгол бичгийн нуруу

Эдгээр кодууд нь тухайн бичиж байгаа гарыг яаж зохион байгуулснаас шалтгаалан ямар ч товчин дээр байрлуулсан байж болно. Тиймээс бичих гэж байгаа гарынхаа байрлалын зургийг анхааралтай шалгаж үзэх хэрэгтэй!!!

[MVS] - Mongolian Vowel Separator МОНГОЛ ЭГШИГ ТУСГААРЛАГЧ
Үүнийг орхиц бичихдээ хэрэглэнэ өөрөөр хэлбэл үг болон орхиц хоёрын хооронд зай авах биш харин энэ товчийг хэрэглэнэ. Нэг ёсондоо энэ бол орхицын өмнөх зай юм.
Энэ товчийг тухайн монгол бичгийн гарын байрлалыг өрсөн газар болгон аль ч товч дээр аваачсан байж болно гэхдээ үүрэг нь өөрчлөгдөхгүй. Виндовсын стандарт Traditional Mongolian гарыг тохируулсан үед US STANDARD гарын "доогуур зураас" товч дээр оноогдсон байдаг.

[NNBSP] - Narrow No-Break Space ТАСРАХГҮЙ БОГИНО ЗАЙ
Гэдэг бол тийн ялгалын нөхцөлийн өмнө бичигддэг зай авах үүрэгтэй. Тийм болохоор үүнтэй хамт ЗАЙ АВАХ СПЭИС товч дахин дарах ёсгүй. Үүнийг дарсан үед тийн ялгалын нөхцөлүүд титэмгүй шууд гэдэс, шилбээр эхэлж бичигдэх боломжтой болдог. Мөн тийн ялгал үгнээсээ салж мөр шилжихгүй үргэлж үгтэйгээ хамт шинэ мөрлүү үсэрнэ гэсэн үг. Виндовсын стандарт Traditional Mongolian гарыг тохируулсан үед US STANDARD гарын Дундуур зураас" товч дээр оноогдсон байдаг.

[FVS] бол фонтын дүрэм тухайн үсгийг автоматаар дүрсэлж чадахгүй байгаа үед бичээч өөрөө үсгийн өөр хэлбэрийг сонгоход хэрэглэнэ. Жишээ нь "и"-гийн дараа орсон "г", "х" үсгүүд болон гадаад үгийн монгол үгийг дүрмээс гажиж ордог үсгүүдийг дүрслэхийн тул тухайн үсгийн ард нь оруулж өгдөг үл хэвлэгдэх тэмдэгт юм. FVS нь "FVS1, FVS2, FVS3" гэсэн гурван янз бий. Виндовсын стандарт Traditional Mongolian гарыг тохируулсан үед US STANDARD гарын "давхар хашилт, дан хашилт, долгионтой зураас" товч дээр тус тус оноогдсон байдаг.

[ZWJ], [ZWNJ] -г монголоос гадна эхэн дунд гэж хэлбэрээ өөрчилдөг араб гэх мэт бичигт бас хэрэглэдэг. Үүрэг нь үсгийг дангаар нь үгийн дунд юм уу адагт болон эхэнд ордгоор дүрслэхийн тулд үсгийнхээ өмнө эсвэл хойно нь бичиж өгдөг "үл хэвлэгдэх тэмдэгт" юм. Виндовсын стандарт Traditional Mongolian гарыг тохируулсан үед US STANDARD гарын "%, * буюу шифт 6 болон 8" товч дээр тус тус оноогдсон байдаг.

[Nirugu] - Монгол бичгийн нуруу нь нурууг урт бичих шаардлагатай үед, товчилсон үг, овгийн нэрийн эхний үсэг, үе болон тоогоор бичсэн тооны нэрийн араас тийн ялгал залгах үедээ салангид сүүл "н" -ийг бичихийн тулд гэх мэт олон зорилгоор хэрэглэх боломжтой Виндовсын стандарт Traditional Mongolian гарыг тохируулсан үед US STANDARD гарын "& буюу шифт 7" товч дээр оноогдсон байдаг.

Thursday, August 1, 2013

Google chrome дээр Монгол бичгийг тохируулах

Chrome  хөтчөөр ямар ч форматгүй монгол бичгээр бичсэн цулгуй бичвэрийг шууд харахын тулд тохиргоог хийхдээ :

1.  Хөтчийн баруун дээд өнцөгт байх Chrome -ын цэсээс "settings" сонгоно.
2.  Тэр цонхонд гарч ирэх жагсаалтаас " Web content: " дотор "Customize fonts" товч байгаа, түүнийг сонго.
3.  Ингээд "fonts and encoding" гэсэн цонх гарч ирнэ. Доош жагсаалт дээр дараах хоёр нэр бүхий тохиргоо харагдана. "Serif font" , "San-serif font"  энэ хоёр дээр монгол бичгээ ямар фонтоор харах хүсэлтэй байна. Тэр фонтын нэрийг өөрийн компьютер дээрээ суулгаж өгсөн фонтоос сонгоорой.
4.   "Encoding" гэж гарч ирэх цонхонд  "Unicode" тохиргоог тааруулаад үзнэ үү.
5.  Үүний дараа #chrome    хөтөч программ аа хаагаад, дахин ачаалаад өөрийн харах гэсэн вэб хуудсыг үзээрэй.







Tuesday, June 4, 2013

Kirill Mongol usug surhu bichig / Кирилл монгол үсэг сурах бичиг

Монгол бичигтэй хүмүүст зориулсан "Кирилл монгол үсэг сурах бичиг" -ийг энд оруулъя. Хэрэгтэй хүндээ хэрэгтэй байх.


Thursday, May 9, 2013

MS Word д босоо бичих тохиргоо

Windows vista, эсвэл 8 үйлдлийн системдээ Control panel-ийн Region and Language -аас Mongolian (Traditional Mongolian) гэсэн Монгол бичгийн гарыг асааж тохируулсан нөхцөлд Ворд 2007 болон 2010 дээр энэ үйлдлийг хийгээрэй.

1. Вордын Оффис товч (1-p) дээр дараад (2-р)-т заасан Word options-руу орно.



2. Гарч ирэх Word options цонхноос 

1. Popular таб-ыг сонгоод
2. Language Settings-руу орно
3. Editing languages-ын Available Editing languages-аас Mongolian (Traditional Mongolian) -ийг сонгож ADD дарж Enable Editing languages -хэсэгрүү оруулж Ок дарж баталгаажуулан гарна. Ок дарж Word options- цонхыг хаана.
4. Word -оо хаагаад дахин шинээр нээгээрэй. 






3. Бичвэрийг босоогоор баруунаас зүүн гар тийш мөр шилжин бичих тохиргоог сонгох


MS word -ын Page Layout-ын Text Direction - хэсэгт VERTICAL FOR MONGOLIAN гэж нэмэгдсэн байх болно.


Wednesday, May 1, 2013

Saturday, April 20, 2013

Монгол бичгийн зурлага

Татаж аваад харахгүй бол энэ доор гарч байгаа дэлгэцэнд зарим шугам, хүснэгт нь харагдахгүй байгаа юм шүү. татаж авах
Мөн арай өөр хувилбаруудыг эндээс олж үзээрэй

Монгол бичгийн зөв бичих толь бичиг

Монгол бичгийн зөв бичих толь бичиг, Я. Надмид, Улсын хэвлэлийн газар, Улаанбаатар хот 1990 он

Монгол бичгийн зөв бичих толь бичиг, Я. Надмид
Татах

Friday, April 19, 2013

Монгол бичгээр блогоо босоогоор бичих

Монгол бичгээр webkit ашиглан Google chrome, Safari хөтчүүд дээр босоогоор зүүнээс баруун тийш мөр шилжүүлэн бичих тухай.

Видео 1


Видео 2

Монгол бичгээр компьютерт бичих

Монгол бичгээр компьютерт яаж бичих вэ гэж их олон асуудаг. Харамсалтай нь энэ тухай системтэй тодорхой заавар хийх шаардлагатай байгаа боловч миний боломж, чадвар доройн улмаас ийм түр заавар хийлээ. Хожим илүү сайн илүү тодорхой заавар хийхийг хичээнэ ээ.



Tuesday, April 16, 2013

Монгол бичгийн юникод фонтууд / Unicode Mongolian script fonts

Монгол бичгийн зарим юникод фонт цуглуулснаасаа хуваалцъя.



фонтын файлуудыг нэгтгэн нэг .rar архив файл болгосон учраас зарим хүний компьютерт winrar программ ашиглаж задлах шаардлага гарч магадгүй.
--------------------------------------------------------
Мөнхгал компаний юникод биш фонтуудыг бас хэрэглэж болох юм. Эдгээр юникод биш тигээр Монгол бичгийг юникод төвшинд бүрэн дэмжээгүй фотошоп гэх мэт программуудад бичихэд тохиромжтой. Гэвч бичихийн тулд тусгай драйвер суулгаж тодорхой тохиргоо хийх шаардлага гарна.


Wednesday, April 3, 2013

Туршилт

Уншихдаа Google chrome ашиглаарай. Хэрвээ фонт нь танигдахгүй бол татаж авч суулгаад Google chrome-оо хаагаад дахин нээгэрэй.
Мас компьютерийн Google Chrome-д ингэж харагдаж байна
Доор оруулсан фонтуудаас таны компьютерт байхгүй тохиолдолд автоматаар Windows- ийн Mongolian Baiti фонтоор харагдах болно. 
ᠠᠯᠤᠰ ᠭᠠᠵᠠᠷ ᠰᠤᠷᠬᠤ ᠪᠠᠷ ᠶᠠᠪᠤᠭᠴᠢ

Mongolian White фонтоор
МАС-ийн үйлдлийн системийн хувилбар
ᠠᠯᠤᠰ ᠭᠠᠵᠠᠷ ᠰᠤᠷᠬᠤ ᠪᠠᠷ ᠣᠴᠢᠬᠤ ᠵᠠᠮ ᠳᠤ
ᠨᠠᠮᠤᠷ ᠤᠨ ᠰᠠᠯᠬᠢ ᠡᠮᠦᠨ᠎ᠡ ᠡᠴᠡ ᠰᠢᠷᠴᠢᠭ᠌ᠢᠨᠡᠨ᠎ᠡ
ᠡᠪᠡᠰᠤᠨ ᠤ ᠲᠣᠯᠤᠭᠠᠢ ᠨᠠᠮᠢᠯᠵᠠᠨ ᠬᠠᠯᠢᠭᠤᠷᠠᠬᠤ ᠶᠢᠨ ᠳᠤᠮᠳᠠᠭᠤᠷ
ᠲᠡᠭᠦᠨ ᠤ ᠭᠡᠷ ᠤᠨ ᠤᠲᠤᠭ᠎ᠠ ᠴᠡᠩᠭᠡᠷᠯᠡᠨ ᠬᠣᠯᠠᠳᠤᠨ᠎ᠠ
ᠵᠠᠭᠤᠨ ᠠᠭᠤᠯᠠ᠂ ᠮᠢᠩᠭ᠋ᠠᠨ ᠭᠣᠣᠯ ᠢ ᠨᠣᠬᠦᠷᠯᠡᠬᠦ ᠳᠤ
ᠦᠳᠡᠨ ᠥᠩᠭᠡᠷᠡᠬᠦ ᠭᠠᠴᠠᠭ᠎ᠠ᠂ ᠬᠣᠲᠠ ᠴᠤᠭᠠᠷ ᠬᠦᠮᠦᠨ ᠤ
ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠬᠦᠦ ᠵᠣᠴᠢᠳ ᠤᠨ ᠭᠡᠷ ᠤᠨ ᠴᠣᠩᠬᠤ ᠶᠢ ᠲᠦᠰᠢᠵᠦ
ᠳᠡᠮᠡᠢ ᠯᠡ ᠡᠭᠦᠨ ᠢ ᠭᠠᠢᠢᠬᠠᠨ᠂ ᠲᠡᠭᠦᠨ ᠢ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠨ
ᠠᠯᠵᠢᠶᠠᠯ ᠢ ᠥᠪᠡᠷ ᠤᠨ ᠰᠠᠳᠬᠢᠯ ᠳᠤ ᠪᠢᠰᠢᠯᠭᠠᠵᠦ᠂
ᠪᠠᠶᠠᠰᠤᠯ ᠢ ᠬᠠᠷᠢ ᠶᠢᠨ ᠬᠡᠯᠡ ᠪᠡᠷ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠭᠠᠳ
ᠰᠢᠨ᠎ᠡ ᠦᠵᠡᠭᠳᠡᠯ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠠᠮᠲᠠᠨ ᠳᠤ ᠤᠮᠪᠠᠬᠤ ᠳᠤ
ᠲᠡᠭᠦᠨ ᠤ ᠳᠠᠯᠠᠢ ᠡᠴᠡ ᠰᠤᠪᠤᠳ᠂ ᠲᠠᠨ᠎ᠠ ᠰᠢᠭᠦᠷᠳᠡᠨ᠎ᠡ
ᠥᠩᠭᠡᠷᠡᠭᠰᠡᠨ᠂ ᠢᠷᠡᠭᠡᠳᠦᠢ ᠶᠢ ᠰᠢᠭᠦᠮᠵᠢᠯᠡᠬᠦ ᠵᠠᠭᠤᠷ ᠢᠶᠠᠨ
ᠣᠯᠠᠨ ᠣᠳᠤᠨ ᠵᠠᠷᠠᠪ᠂ ᠵᠢᠷᠡᠪ
ᠬᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠭᠠᠯᠠᠭᠤ ᠨᠢᠰᠦᠨ ᠦᠯᠦ ᠬᠦᠷᠡᠬᠦ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠡ
ᠬᠦᠮᠦᠨ ᠤ ᠬᠦᠦ ᠲᠡᠭᠡᠵᠦ ᠡᠷᠳᠡᠨᠢ ᠡᠪᠦᠷᠲᠦᠯᠡᠵᠦ ᠬᠠᠷᠢᠨ᠎ᠠ᠃

ᠳᠠ᠊᠂ᠨᠠᠴᠤᠭᠳᠣᠷᠵᠢ᠃ ᠪᠢᠷ ᠪᠡᠬᠡ ᠰᠠᠢᠢᠲ ᠡᠴᠡ

ᠲᠤᠷᠰᠢᠯᠲᠡ ᠪᠠᠷ ᠒᠐᠑᠓ ᠣᠨ ᠤ ᠔ ᠳᠤᠭᠡᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠓ ᠤ ᠡᠳᠤᠷ

Saturday, March 30, 2013

Maк компьютерийн монгол бичгийн гар (Mongolian traditional keyboard forMac)

Энэ монгол бичгийн гар нь кирилл үсгийн байрлалыг баримжаа болгож угсрагдсан бөгөөд орхиц зэргийг бичихэд хэрэглэгддэг MVS, фонтын дүрмээр тодорхойлогдохгүй байгаа үсгийн хэлбэрүүдийг сонгоход хэрэглэх  FVS1, FVS2, FVS3 зэргийг ямар нэг Shift зэрэг шилжүүлэх товч даралгүй шууд хэрэглэхээр байрлуулсан бөгөөд монгол бичгийн текстэд тийн ялгалын нөхцөлийн өмнө тохиолдох ТАСРАХГҮЙ БОГИНО ЗАЙ буюу NNBSP товчийг зай авах товчны ард буюу Shift+Speace товчны байрлалд оноож өглөө.
Монгол бичгийн дан нурууг i үсгийн ард байрлууллаа.
Хэрвээ хэн нэг нь энэ гарыг тестлэж байж болох өөр хувилбарыг санал болговол МАС болон Виндовсын алинд нь ч зориулан өөрчлөн өрөх боломжтой.

Монгол бичгийн гарын байрлал, Энгийн үед
Монгол бичгийн гарын байрлал SHIFT дарсан хэлбэр

МАС үйлдлийн системд уг гарын суулгахдаа энэ файлыг татаж аваад 
Архиваас нь задлаад [winrar програмаар RAR өргөтгөлтэй архивласан] Macintosh HD --> Library --> Keyboard Layouts хавтсан дотох хуулж компьютероо RESTART хийгээрэй.  
Жишээ нь:






Wednesday, March 20, 2013

Монгол-Англи толь бичиг


Энэ толь бичиг нь өвөрмонголын Lingua Mongolia компаны бүтээл бөгөөд өөртөө юникод биш үсгийн фонт агуулдаг.

Толь бичиг татаж аваарай. Энэ толь бичгийг худалдаж авахаар байдаг байсан чинь энэ 9 дүгээр сарын 26 аас үнэгүй болчихож. ЗӨВХӨН Виндовст

TATAX
Serial: Y5N7NW-AD5WB4M8-YYQNT24

http://www.linguamongolia.com/soft1.html

Monday, March 18, 2013

Виндовсын монгол бичгийн гарын байрлал (Лхагвасүрэн) (Mongolian traditional keyboard for Windows)

Энэхүү Монгол бичгийн гарын байрлал нь кирилл монгол стандарт гарын байрлалтай аль болох ойролцоо байхаар зохиогдсон бөгөөд кириллээр бичиж дассан хүмүүс хэрэглэхэд илүү хялбар байдаг.
Орхиц бичихэд хэрэглэгддэг MVS, фонтын дүрмээр тодорхойлогдохгүй байгаа үсгийн хэлбэрүүдийг сонгоход хэрэглэх  FVS1, FVS2, FVS3 зэргийг ямар нэг Shift зэрэг шилжүүлэх товч даралгүй шууд хэрэглэхээр байрлуулсан бөгөөд монгол бичгийн текстэд тийн ялгалын нөхцөлийн өмнө тохиолдох ТАСРАХГҮЙ БОГИНО ЗАЙ буюу NNBSP товчыг зай авах товчны ард буюу Shift+Speace товчны байрлалд оноож өглөө.
Монгол бичгийн дан нурууг backspace ийн өмнө оруулсан байгаа, үсгийн ардаас болон урд нь бичиж болно.
Хэрвээ хэн нэг нь энэ гарыг тестлэж байж болох өөр хувилбарыг санал болговол МАС болон Виндовсын алинд нь ч зориулан өөрчилж өрөх боломжтой шүү. Санаа оноогоо хуваалцаарай

ТАТАЖ АВАХ




Болор софтын монгол гарын байрлал


Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, соёлын сургууль,  Мэдээллийн технологийн сургууль, програм хангамжийн "Болорсофт" компани хамтран Монгол Улсын Шинжлэх ухаан, Боловсролын яамны захиалгат "Монгол бичиг судлал" төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн нэг чиглэл нь цахимд монгол бичгээр бичих боломж хийгээд монгол бичгийн тиг боловсруулах явдал юм. Энэ хүрээнд, монгол бичгийн опентайп тиг ба гарын драйверийг боловсруулсан болно. Одоогоор бид дараах үр дүнд хүрлээ. Үүнд,
- Түгээмэл хэрэглэгдэж байгаа монгол бичгийн тигүүд (Cms Ulaanbaatar, Urga, Huree гэх мэт)-ээр бичихэд үсгийн махбодыг эвлүүлэн бичдэг байсныг, юникодод багтсан монгол бичгийн олон улсын кодын дагуу шийдлийг боловсруулж, түүнд тохирсон  монгол бичгийн гарын драйвер бүтээв.
-  MongolianScript, MongolianScript_Modonbar гэсэн хоёр тигийг хөгжүүлэн боловсрууллаа. Энэхүү тигүүд нь зөвхөн үсгийн дүрсээс бус, үсэг тус бүрийн холбогдох байдлыг дүрсэлсэн алгоритмаас тогтоно. Алгоримт нь тухайн үсгийн эхэн, дунд, адагт орох хэлбэр хийгээд монгол бичгээр бичих дүрмийг автоматаар таньж, тохирох хэлбэрийг дүрсэлдгээрээ давуу талтай юм. "MongolianScript_Modonbar" тигийн хэвийг Т. Жамъянсүрэн XIII зууны үеийн монгол бичгийн модон бараас үлгэрлэн бэлдсэн юм. 

ТАТАЖ АВАХ
Болор софтын монгол гарын байрлал



Almas inc. -ийн гарын байрлал

ТАТАЖ АВАХ
Almas inc.-ийн Монгол бичгийн гарын байрлал

Монгол бичгээр компьютерт бичихэд АНХААРАХ ЗҮЙЛC


Виндовсын Монгол бичгийн гарын үндсэн байрлал

-----------------------------------------------
Анхлан бичиж байгаа хүмүүст анхааруулахад
---------------------------------------
МОНГОЛ БИЧГЭЭР БИЧИХЭД доорх гурван янзын формат хянагч буюу контроллер хэрэглэгддэг.

[MVS] - Mongolian Vowel Separator МОНГОЛ ЭГШИГ ТУСГААРЛАГЧ
[NNBSP] - Narrow No-Break Space ТАСРАХГҮЙ БОГИНО ЗАЙ
[FVS] - Free Variation Selector ХУВИЛБАР СОНГОГЧ
[ZWJ] - zero-width joiner -
[ZWNJzero-width non-joiner - 
---------------------------------------
[MVS] - Орхиц бичихдээ үгийн ард зай авалгүй [MVS] товч дараад мөн зай авалгүй эгшиг үсгээ оруулна.

Виндовсийн үндсэн гарт монгол бичгийн У, Ү, О, Ө үсгийн байрлал нь доорх латин үсгийн байрлалд оноогдсон байдаг.
У - V
Ү - U
О - W
Ө - O
"байрлал дээр оноогдсон байдгийг анхаараарай"

FVS1 FVS2 FVS3 гэсэн гурван янзын хувилбар сонгогч байдаг бөгөөд эдгээрийг фонд-д агуулагдсан дүрмээр тодорхойлогдож гарахгүй байгаа үсгийн хэлбэрийг гаргахад хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл тухайн үсгийн өөр хувилбарыг харуулахад хэрэглэнэ.
Үүний тулд тухайн үсгийн араас тохирох хувилбар сонгогчийг оруулж хэрэглэнэ.
Жишээ нь: "бичиг" гэж бичихдээ biqig[FVS1] "бичсэн" гэхэд biqig[FVS1]sen гэх мэт...
Учир нь "И" үсгийг саармаг эгшиг гэж фонтын дүрмэнд оруулсан учраас араас орж байгаа үгийн хэлбэрийг эр эсвэл эм Г байх эсэхийг тодорхойлж чаддаггүй юм. Ийм учраас [FVS] дарж эр болон эм үсэг байх эсэх хувилбарыг сонгож байгаа хэрэг юм.

NNBSP: Тийн ялгалын нөхцөлийг оруулахдаа "зай" авалгүй [NNBSP] товч дараад мөн зай авалгүй тухайн нөхцөө оруулж зөв дүрслэгдэх болно.

Жишээ нь: Дээрх виндовсын үндсэн гараас оруулах латин үсгийн байрлалаар үзүүлэхэд
Нэрлэх -
Харьяалах - [NNBSP]vn эсвэл [NNBSP]yin болон [NNBSP]v
Өгөх Орших -[NNBSP]du эсвэл [[NNBSP]tu
Заах - [[NNBSP]i эсвэл [NNBSP]yi
Гарах - [NNBSP]ece 
Үйлдэх - [NNBSP]bar эсвэл [NNBSP]iyar
Хамтрах - [NNBSP]tai
Чиглүүлэх - Зай аваад vrvgv

[ZWJ] - zero-width joiner -
[ZWNJ] - zero-width non-joiner - үсгийг үгээс салангад үед үгийн эхэнд, дунд болон адагт орох хэлбэрээр бичих боложийг олгоно мөн дүрмийн дагуу хувирч байгаа үсгүүдийг хувиргаагүй хэлбэрээр харуулах үед мөн ашиглаж болно. 
Жишээ нь: Саяхан гэдэг үгийг sayihan гэж бичих үед САЙХАН гэдэг үгтэй ижилхэн давхар шилбэ болж хувирдаг бөгөөд үүнийг шийдэхийн тулд say[ZWNJ]ihan гэх мэтээр бичнэ. 

жич: (Mongolian baiti) фонтоор бичих үед