Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, соёлын сургууль, Мэдээллийн технологийн сургууль, програм хангамжийн "Болорсофт" компани хамтран Монгол Улсын Шинжлэх ухаан, Боловсролын яамны захиалгат "Монгол бичиг судлал" төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн нэг чиглэл нь цахимд монгол бичгээр бичих боломж хийгээд монгол бичгийн тиг боловсруулах явдал юм. Энэ хүрээнд, монгол бичгийн опентайп тиг ба гарын драйверийг боловсруулсан болно. Одоогоор бид дараах үр дүнд хүрлээ. Үүнд,
- Түгээмэл хэрэглэгдэж байгаа монгол бичгийн тигүүд (Cms Ulaanbaatar, Urga, Huree гэх мэт)-ээр бичихэд үсгийн махбодыг эвлүүлэн бичдэг байсныг, юникодод багтсан монгол бичгийн олон улсын кодын дагуу шийдлийг боловсруулж, түүнд тохирсон монгол бичгийн гарын драйвер бүтээв.
- MongolianScript, MongolianScript_Modonbar гэсэн хоёр тигийг хөгжүүлэн боловсрууллаа. Энэхүү тигүүд нь зөвхөн үсгийн дүрсээс бус, үсэг тус бүрийн холбогдох байдлыг дүрсэлсэн алгоритмаас тогтоно. Алгоримт нь тухайн үсгийн эхэн, дунд, адагт орох хэлбэр хийгээд монгол бичгээр бичих дүрмийг автоматаар таньж, тохирох хэлбэрийг дүрсэлдгээрээ давуу талтай юм. "MongolianScript_Modonbar" тигийн хэвийг Т. Жамъянсүрэн XIII зууны үеийн монгол бичгийн модон бараас үлгэрлэн бэлдсэн юм.
ТАТАЖ АВАХ
Болор софтын монгол гарын байрлал |
No comments:
Post a Comment