Энэхүү Монгол бичгийн гарын байрлал нь кирилл монгол стандарт гарын байрлалтай аль болох ойролцоо байхаар зохиогдсон бөгөөд кириллээр бичиж дассан хүмүүс хэрэглэхэд илүү хялбар байдаг.
Орхиц бичихэд хэрэглэгддэг MVS, фонтын дүрмээр тодорхойлогдохгүй байгаа үсгийн хэлбэрүүдийг сонгоход хэрэглэх FVS1, FVS2, FVS3 зэргийг ямар нэг Shift зэрэг шилжүүлэх товч даралгүй шууд хэрэглэхээр байрлуулсан бөгөөд монгол бичгийн текстэд тийн ялгалын нөхцөлийн өмнө тохиолдох ТАСРАХГҮЙ БОГИНО ЗАЙ буюу NNBSP товчыг зай авах товчны ард буюу Shift+Speace товчны байрлалд оноож өглөө.
Монгол бичгийн дан нурууг backspace ийн өмнө оруулсан байгаа, үсгийн ардаас болон урд нь бичиж болно.
Хэрвээ хэн нэг нь энэ гарыг тестлэж байж болох өөр хувилбарыг санал болговол МАС болон Виндовсын алинд нь ч зориулан өөрчилж өрөх боломжтой шүү. Санаа оноогоо хуваалцаарай
ТАТАЖ АВАХ

No comments:
Post a Comment